Монгол Улсын эмгэг судлалын шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллага байхад эрхэм зорилго оршино.

 

Эмч, эмнэлэгийн мэргэжилтний гадаад оронд мэргэжлийн сургалтанд явахад тавигдах шаардлага, бүрдүүлэх материал

 

ЭМХТ нь эмч, эмнэлгийн мэргэжилтэнг гадаадын өндөр хөгжилтэй улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд төрийн сангийн зардлаар хамруулдаг бөгөөд сургалтанд хамрагдахын тулд доорх материалыг бүрдүүлж сонгон шалгаруулалтанд орно.

 

Тавигдах шаардлага

  • Одоо ажиллаж буй мэргэжлээрээ тухайн байгууллагадаа 3-5 жил тогтвор суурьшилтай ажиллах
  • Өөрийн мэргэшсэн чиглэлээрээ суралцаж амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Сүүлийн хоёр жилд төрийн сангаар гадаад сургалтад хамрагдаагүй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал

  1. CV буюу хувь хүний дэлгэрэнгүй тодорхойлолт (загварын дагуу)
  2. Ажиллаж байгаа байгууллагаас сургалтанд явуулахыг дэмжсэн тодорхойлолт
  3. Зорилгоо тодорхойлсон эссе (өөрийн мэргэжлийн дагуу суралцах чиглэл, зорилгоо тодорхойлсон байх)
  4. Удирдах албан тушаалтны таныг тодорхойлсон захидал (таныг сайн тодорхойлж чадах 2 хүний тодорхойлолт)
  5. Англи хэлний түвшинг тодорхойлсон шалгалтын оноо(англи хэлний дундаас дээш түвшингийн мэдлэгтэй байх)
  6. Дипломын хуулбар (монгол хэл дээрх)
  7. Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хуулбар

Дээрх бичиг баримтын шалгуурт тэнцсэн эмч, эмнэлэгийн мэргэжилтэн англи хэл дээр 15 минутын танилцуулга илтгэл бэлдэж ирнэ. Илтгэл нь гадаадын эмч мэргэжилтнүүдэд монгол орны тухай эерэгээр танилцуулах, өөрийн мэргэжлийн онцлог, өнөөгийн байдал, цаашдын зорилго, зорилт, мөн суралцсан мэдлэг чадвараа өөрийн орны нөхцөлд нутагшуулж хэрэгжүүлэх талаар  тусгасан байна.

Эмгэг судлалын үндэсний төвийн ажиллагсдад зориулсан сургалтын хувиар

2016

Эд эсийн лаборант нарын давтан сургалтын хуваарь

2016

Эд эсийн лаборант нарын давтан сургалтын хуваарь

2017

Эмгэг судлаач эмч нарын давтан сургалтын хуваарь

2016

Эмгэг судлаач эмч нарын давтан сургалтын хуваарь

2017

 Нийт ажиллагсдын хичээлийн хуваарь

 2017

Лаборант нарын давтан сургалтын хөтөлбөр

2018

Нийт ажиллагсдын хичээлийн хуваарь

2018

 CV ТАТАХ

 

 

 

Цагийн хуваарь

Өдөр Ажлын цаг Цайны цаг Хариу олгох
Даваа-Баасан 08:30-15:00 12:00-12:30 13:00-14:00
Бямба 09:00-15:00 - 09:00-15:00
Ням Амарна

Facebook

Иргэдийн санал, гомдлийг хүлээн авч уулзах албан тушаалтны хуваарь

Гараг Албан тушаалтны нэр Уулзах цагийн хуваарь
Даваа Төвийн захирал 11:00-12:30
Мягмар Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга 14:00-16:00
Лхагва Бодлого, төлөвлөлтын албаны дарга 14:00-16:00
Пүрэв Чанарын албаны дарга 14:00-16:00
Баасан Санхүү, эдийн засагийн албаны дарга 14:00-16:00
Зохиогчийн эрх 2015 он Эмгэг судлалын үндэсний төв
Вэбийг бүтээсэн: ИНЖЕНЕР ШИЙДЭЛ ХХК