Монгол Улсын эмгэг судлалын шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллага байхад эрхэм зорилго оршино.


ТҮҮХЭН ЗАМНАЛ

Улсын Төв больницын дэргэд 1933 онд “Эмгэг анатомийн тасаг” байгуулагдан эмгэг судлалын тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлснээр өнөөгийн Эмгэг судлалын албаны тулгын чулуу тавигдсан юм. Ийнхүү 1973 онд “Улсын эмгэг анатомийн товчоо”, 2005 онд “Эмгэг Судлалын Төв”, 2012 оноос “Эмгэг Судлалын Үндэсний Төв” болсноор “Лавлагаа лаборатори” бүхий үндэсний хэмжээнд эмгэг судлалын төрөлжсөн тусламж, үйлчилгээг үзүүлдэг эрдэм шинжилгээ, сургалт, практикийн эрүүл мэндийн байгууллага болон өргөжсөөр байна.

  • Анатомын эмгэг судлал”-ын үндсэн мэргэжлийн сургалтыг 2001 оноос эрхэлж 40 гаруй эмгэг судлаач эмч нарыг бэлтгэсэн.

  • Эд, эсийн лабораторийн лаборант”-ын төрөлжсөн мэргэжлийн сургалтаар 2007 оноос жил бүр 1-2 мэргэжилтнийг бэлтгэж байна.

  • Эмгэг судлалын туслах ажилтан”-ны сургалтыг эрүүл мэндийн байгууллагууд ялангуяа орон нутгийн захиалгаар сургалтын хэрэгцээ гарсан тухай бүрт зохион байгуулдаг.

  • Эсийн эмгэг судлал”-ын төрөлжсөн мэргэшил, “Хүүхэд, эх барихын эмгэг судлал”-ын мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2016 оноос эхлэн зохион байгуулахаар сургалтын эрхийг тус тус авсан.

  • Цаашид Эмгэг судлалын дэд салбар бүрээр Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх болон Мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулна.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ

  • Суралцагч төвтэй, интерактив лекц болон дадлага хосолсон хөтөлбөртэй

  • Нийт багц цагийн 75% нь дадлага, семинарын цаг

  • Анги бүрдүүлэлт нь 2-3 суралцагч

  • Суралцагчийн бие даан суралцах нөхцөлийг хангасан ээлтэй орчин бүрдсэн /тусгай өрөө, мэргэжлийн номын сан, гарын авлага, микроскоп, компьютер, принтер, хувилагч, скайнер, техник хэрэгсэл г.м/

  • Багш нарын 80% нь Эрдмийн болон Мэргэжлийн зэрэг цолтой, эмгэг судлалын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд

  • Төрийн сан, байгууллага болон хувийн зардлаар суралцах боломжтой

  • Төлбөрийн уян хатан нөхцөлтэй

  • Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй

  • Олон улсын түвшинд мэргэжлээ дээшлүүлэх боломжтой

  • Эрдэм шинжилгээний судлагдахуун болохуйц мэдээллийн өргөн сантай

  • Олон улсын сургалт, семинарт тогтмол оролцох боломжтой

 

СУРГАЛТЫН ТӨРӨЛ

Сургалтын нэр

Элсэгчид тавигдах шаардлага

Багц цаг

Хугацаа

Суралцах мэргэжил

Мэргэшүүлэх сургалт

 

1

Үндсэн мэргэшил эзэмшүүлэх

Хүний их эмч

88

2 жил

Анатомын эмгэг судлаач эмч

2

 

Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх

 

Эмгэг судлаач эмч

 

24

 

6 сар

 

Эсийн эмгэг судлаач

3

Эмнэлгийн лаборант

 

12

 

3 сар

Эд,эсийн лабораторийн лаборант

Давтан сургалт

 

4

Мэргэжил дээшлүүлэх

Үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн эмгэг судлаач эмч

 

12

 

3 сар

 

Хүүхэд, эх барихын эмгэг судлал

5

Багц цагийн сургалт

 

 

Эмгэг судлаач эмч, тусгай мэргэжилтнүүд

 

 

Тухайн сургалтын багтаамжаар

10 хүртэлх хоног

 

 

 

Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх

6

Ажлын байрны мэргэжлийн сургалт

Жилийн турш

7

Зайн сургалт

10 хүртэлх хоног

Хавсралт

98 дугаар тушаал

 

Видео нэвтрүүлэг

Бүгдийг үзэх

Цагын хуваарь

Өдөр Ажлын цаг Цайны цаг Хариу олгох
Даваа-Баасан 08:30-15:00 12:00-12:30 13:00-14:00
Бямба 09:00-15:00 - 09:00-15:00
Ням Амарна

Facebook

Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч уулзах албан тушаалтны хуваарь

Гараг Албан тушаалтны нэр Уулзах цагийн хуваарь
Даваа Төвийн захирал 11:00-12:30
Мягмар Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга 14:00-16:00
Лхагва Бодлого, төлөвлөлтийн албаны дарга 14:00-16:00
Пүрэв Чанарын албаны дарга 14:00-16:00
Баасан Санхүү, эдийн засгийн албаны дарга 14:00-16:00
Зохиогчийн эрх 2015 он Эмгэг судлалын үндэсний төв
Вэбийг бүтээсэн: ИНЖЕНЕР ШИЙДЭЛ ХХК