Монгол Улсын эмгэг судлалын шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллага байхад эрхэм зорилго оршино.


Түүхэн замнал

Эзэн Чингис хаан зарлиг буулгаж дайнд эндсэн баатрынхаа шарилыг нээн үзэж шалтгааныг судлан амин газрыг нь хамгаалах арга сэддэг байсан хэмээх явган яриа явдаг. Бүр сүүлд сайн лам нар өнгөрсөн хүний цогцсыг задалж өвчин эмгэгийг нь үздэг байсан ч гэлцдэг…

1920-иод оны үед манай оронд хэвлэгдэн гарч байсан “Бюллетень Мон-Тел-аг” гэдэг сонины 1923 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 71-72 дугаарт Европын эмч Корнилов, Ротт, Селезнев, Монголын эмч Лувсандорж, Гэлэг, Дамдиндорж нарын бүрэлдэхүүнтэй тусгай комисс БНМАУ-ын Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын цогцост задлан шинжилгээ хийсэн тухай мэдээ нийтлэгдсэн байдаг. Энэ бол тус оронд нас барсан хүний цогцост задлан шинжилгээ хийсэн анхны албан ёсны баримт юм. Үүнээс хойш манай оронд ажиллаж байсан Зөвлөлтийн эмч, мэргэжилтэн, Монгол эмч нар эмнэлэгт нас барагсдын зарим цогцост задлан шинжилгээ хийж байсан боловч бидэнд хадгалагдан ирсэн цогцос шинжилгээний анхны баримт нь 1938 оны протокол болой.1933 онд Оросын эмч Иосиф Адольфович Кусевицкий Төв болницын дэргэд Эмгэг Анатомийн тасгийг байгуулан эмнэлэгт нас барсан өвчтөний цогцост задлан шинжилгээ хийж, гистологийн лабораторийг анх ажиллуулж эхэлсэнээр Монгол улсад Эмгэг Судлалын Албаны үүсч хөгжих эхлэл тавигджээ.

1957 онд Эрүүлийг хамгаалах яамны сайдын тушаалаар эмч Б.Гомбыг хүүхдийн эмгэг судлаачаар ажиллуулсан нь үндэсний анхны эмгэг судлаач эмч байлаа.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 438 тоот тогтоолоор Эрүүлийг хамгаалах яамны дэргэд Улсын Патоанатомийн Товчоог байгуулж даргаар нь эмгэг анатомын эмч Д.Дашдорж томилогджээ.

1990 онд тус төвийг үндэслэн байгуулагч Д.Дашдорж “Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан” цолоор, 1991 онд зөвлөх эмч Д.Самбуупүрэв “Монгол улсын гавъяат эмч” цолоор тус тус шагнуулсан. Зөвлөх эмч Л.Галцог 1962 оноос одоог хүртэл тус төвд ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2005 оны 41 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар тушаалаар Эмгэг Судлалын Төв болон зохион байгуулагджээ.

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24.1.4; Засгийн газрын 2005 оны 41 дүгээр тогтоол;Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 80 дугаар тэмдэглэлийг үндэслэн Эрүүл мэндийн сайдын 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаар тушаалаар Эмгэг Судлалын Төвийг эрүүл мэндийн байгууллага болгон статусыг нь өөрчилжээ.

2009 оны 04-р сард Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тус төвийн үйл ажиллагаатай танилцаж ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 116’000’000 (нэг зуун арван зургаан сая) төгрөгний гистологийн лабораторийн орчин үеийн багаж тоног төхөөрөмж суурилуулсан нь өвчтөний шинжилгээний онош дүгнэлтийг богино хугацаанд чанартай гаргах, өндөр хөгжилтэй орнуудын ижил төстэй байгууллагуудын түвшинд ойртох боломжийг нээлээ.

Кусевицкий 1933 онд Эмгэг судлалын албыг
Монголд үүсгэн байгуулагч

 

pic8

Эмгэг судлалын анхны байр

4

1977 он. Анхны гистологийн лаборантууд

3

1960-иад он. Д.Дашдорж, П.П.Понамарева нар

 

2

Анхны үндэсний эмгэг судлаач эмч Б.Гомбо

5

Төвийн анхны дарга. Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан эмгэг судлалын профессор Д.Дашдорж агсан

 

Тус төвийг үүсгэн байгуулагчдын нэг. Монгол улсын хүний гавъяат эмч, анагаах ухааны доктор, эмгэг судлалын профессор Д.Самбуупүрэв агсан

7

Зөвлөх эмч, анагаах ухааны доктор,эмгэг судлалын профессор.1962 оноос одоог хүртэл эмгэг судлалын албанд зүтгэж буй Л.Галцог

Видео нэвтрүүлэг

Бүгдийг үзэх

Цагын хуваарь

Өдөр Ажлын цаг Цайны цаг Хариу олгох
Даваа-Баасан 08:30-15:00 12:00-12:30 13:00-14:00
Бямба 09:00-15:00 - 09:00-15:00
Ням Амарна

Facebook

Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч уулзах албан тушаалтны хуваарь

Гараг Албан тушаалтны нэр Уулзах цагийн хуваарь
Даваа Төвийн захирал 11:00-12:30
Мягмар Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга 14:00-16:00
Лхагва Бодлого, төлөвлөлтийн албаны дарга 14:00-16:00
Пүрэв Чанарын албаны дарга 14:00-16:00
Баасан Санхүү, эдийн засгийн албаны дарга 14:00-16:00
Зохиогчийн эрх 2015 он Эмгэг судлалын үндэсний төв
Вэбийг бүтээсэн: ИНЖЕНЕР ШИЙДЭЛ ХХК