Монгол Улсын эмгэг судлалын шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллага байхад эрхэм зорилго оршино.


Лабораторийн эмч, нян судлаач эмч, лаборантийн  зэргийн шалгалтанд орохын тулд  дараах тусгай  шалгуурыг хангах бөгөөд  үүний баталгааг бүрдүүлэх материалд тусгаж,  шаардлагатай  нотлох баримтыг ирүүлнэ.

  1. ЛАБОРАНТИЙН АХЛАХ ЗЭРЭГ:

∑ Эмнэлгийн захиргаа, хүний нөөцийн албанаас ажил байдлын тодорхойлолт ирүүлнэ. Тодорхойлолтонд дараах чадварыг заавал үнэлсэн байна.

  1. Мэргэжлээрээ эмнэлгийн лабораторт 8-аас доошгүй жил ажилласан
  2. Ахлах зэргийн лаборантын үүрэг гүйцэтгэх, багаар ажиллах чадвар
  3. Эмнэлгийн ажилтны ёс суртахууны доголдол гаргаагүй байх
  4. Хамт олны хурлаар 100 хувь зөвшөөрсөн санал авсан байх
  5. Шинэ ажилтныг (1-2) дагалдуулан мэрэгжилд нь гаршуулсан тухай
  6. Лабораторийн бүх хэсэг дээр тойрч ажилласан тухай

∑ ОПБХ -д мэрэгжлийн чиглэлээр 2 илтгэл тавьж хэлэлцүүлсэн (хамтарсан байж болно, баталгааг эх хувиар нь ирүүлнэ)

∑ Ажлын байран дээрхи сургалтанд 3-аас доошгүй сэдвээр хичээл заасан байх

(байгууллагаас хичээл заасныг баталсан байх)

∑ Мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд хамрагдсан гэрчилгээтэй

∑ Шинэ бүтээл, оновчтой санал, тэргүүн туршлагын  бүтээлтэй байх (гэрчилгээ, баримтаар баталгаажуулна)

  1. ЛАБОРАНТИЙН ТЭРГҮҮЛЭХ ЗЭРЭГ:

∑ Эмнэлгийн захиргаа, хүний нөөцийн албанаас ажил байдлын тодорхойлолт ирүүлнэ. Тодорхойлолтонд дараах чадварыг заавал үнэлсэн байна.

  1. Ахлах зэрэгтэйгээр 5 жил ажилласны баталгаа, жил жилийн үнэлгээ
  2. Тэргүүлэх зэргийн лаборантын үүрэг гүйцэтгэх, багаар ажиллах чадвар
  3. Эмнэлгийн ажилтны ёс суртахууны доголдол гаргаагүй байх
  4. Хамт олны хурлаар 100 хувь зөвшөөрсөн санал авсан байх
  5. Шинэ ажилтаныг (2-5) дагалдуулан мэрэгжилд нь гаршуулсан тухай ∑ Лабораторийн шинэ технологи, тэргүүн туршлага эзэмшсэн байх

∑ Ахлах зэрэг хамгаалснаас хойш ОПБХ –д  2  илтгэл тавьж хэлэлцүүлсэн байх (хамтарсан байж болно, баталгааг эх хувиар нь ирүүлнэ)

∑ Ажлын байран дээрхи сургалтанд 5-аас доошгүй сэдвээр хичээл заасан байх

(байгууллагаас хичээл заасныг баталсан байх)

∑ Шинэ бүтээл, оновчтой санал, тэргүүн туршлагын  бүтээлтэй байх

(гэрчилгээ, баримтаар баталгаажуулна)

  1. ЛАБОРАТОРИЙН БОЛОН НЯН СУДЛААЧ ЭМЧИЙН АХЛАХ ЗЭРЭГ:

∑ Эмнэлгийн захиргаа, хүний нөөцийн албанаас ажил байдлын тодорхойлолт ирүүлнэ. Тодорхойлолтонд дараах чадварыг заавал үнэлсэн байна.

  1. Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласны баталгаа, ажлын жил жилийн үнэлгээ
  2. Эмнэлгийн ажилтны ёс суртахууны доголдол гаргаагүй байх
  3. Хамт олны хурлаар 100 хувь зөвшөөрсөн санал авсан байх
  4. Гадаад хэлний болон компьютерийн зохих түвшин хангасан

(сертификатаар баталгаажуулна)

∑ Мэргэжил олгох курс, резидентийн сургалтанд хамрагдсан байх

∑ ОПБХ -д 5-аас  доошгүй илтгэл тавьж хэлэлцүүлсэн байх (хамтарсан байж болно, баталгааг эх хувиар нь ирүүлнэ)

∑ Мэргэжлийн хэвлэлд 2 бүтээл нийтлүүлсэн (хамтарсан байж болно, баталгааг эх хувиар нь ирүүлнэ)

∑ Ажлын байрны сургалтын гарын авлага, арга зүйн зөвлөмж боловсруулсан

(хамтарсан байж болно, баталгааг эх хувиар нь ирүүлнэ)

∑ Мэргэжлийн чиглэлээр шинэ бүтээл, оновчтой санал, тэргүүн туршлагын  бүтээлтэй (гэрчилгээ, баримтаар баталгаажуулна)

∑ Байгууллага, салбараа хөгжүүлэх төсөл хэрэгжүүлсэн эсвэл боловсруулсан байх (боловсруулсан эсвэл хэрэгжүүлсэн төслийн талаар байгууллагаас тодорхойлолттой байх)

∑ Мэргэжлийн чиглэл, эмнэлзүйн тайлалаар лабораторийн болон үзлэгийн эмч нарт 5-аас доошгүй сэдвээр сургалт явуулсан байх (байгууллагаас хичээл заасныг баталсан байх)

  1. ЛАБОРАТОРИЙН БОЛОН НЯН СУДЛААЧ ЭМЧИЙН  ТЭРГҮҮЛЭХ ЗЭРЭГ:

∑ Эмнэлгийн захиргаа, хүний нөөцийн албанаас ажил байдлын тодорхойлолт ирүүлнэ. Тодорхойлолтонд дараах чадварыг заавал үнэлсэн байна.

  1. Ахлах зэрэг хамгаалаад 5-аас доошгүй жил ажилласны баталгаа, ажлын жил жилийн үнэлгээ
  2. Лабораторийн эрхлэгчээр ажиллах, багаар ажиллах чадвар
  3. Эмнэлгийн ажилтны ёс суртахууны доголдол гаргаагүй байх
  4. Хамт олны хурлаар 100 хувь зөвшөөрсөн санал авсан байх
  5. Гадаад хэлний болон компьютерийн зохих түвшин хангасан

(сертификатаар баталгаажуулна)

∑ Ахлах зэрэг хамгаалснаас хойш хэвлэн нийтлүүлсэн, эрдэм судалгааны ажил хийсэн бүтээлийн жагсаалт ирүүлэх (хамтарсан байж болно, баталгааг эх хувиар нь ирүүлнэ)

∑ Чанарын менежментийн тогтолцоог байгууллага дээрээ нэвтрүүлсэн байх

∑ Ажлын байран дахь сургалт 8-аас доошгүй сэдвээр явуулсан байх (байгууллагаас хичээл заасныг баталсан байх)

∑ Байгууллага салбараа хөгжүүлэх талаар төсөл хэрэгжүүлсэн эсвэл боловсруулж үр дүнгийн тооцоо хийсэн байх (боловсруулсан эсвэл хэрэгжүүлсэн төслийн талаар байгууллагаас тодорхойлолттой байх)

∑ Мэргэжлийн чиглэл, эмнэлзүйн тайлалаар лабораторийн болон үзлэгийн эмч нарт 8-аас доошгүй сэдвээр сургалт явуулсан байх (байгууллагаас хичээл заасныг баталсан байх)

  1. ЛАБОРАТОРИЙН ЗӨВЛӨХ ЭМЧИЙН ЗЭРЭГ:

∑ Эмнэлгийн захиргаа, хүний нөөцийн албанаас ажил байдлын тодорхойлолт ирүүлнэ.

∑ Эрүүл мэндийн салбарт мэргэжлээрээ тасралтгүй 20-иос дээш  жил ажилласан байх

∑ Лабораторийн болон нян судлалын мэргэжлээр ахлах, тэргүүлэх зэргийг дараалан хамгаалсан байх

∑ Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээ судлалгааны ажилд тогтмол оролцдог байх

∑ Мэргэжлийн чиглэлээр хэвлэн нийтлүүлсэн бүтээлийн жагсаалтаа ирүүлэх

∑ Мэргэжлийн чиглэлээр эмч, оюутны сургалтын үйл ажиллагаанд оролцдог бөгөөд гарын шавь нар бэлтгэсэн байх

∑ Мэргэжлийн чиглэлээр боловсруулж нэвтрүүлсэн арга зүй, зааварчилгаа, стандарт, шинэ бүтээл, оновчтой саналын жагсаалт ирүүлэх

∑ Сүүлийн 5 жилийн ажлын  дэлгэрэнгүй тайлан ирүүлэх

∑ Эмнэлгийн ажилтны ёс суртахууны доголдол гаргаагүй байх

∑ Байгууллага, салбараа хөгжүүлэх төсөл боловсруулсан, хэрэгжүүлсэн байх

(хэрэгжүүлсэн төслийн талаар байгууллагаас тодорхойлолттой байх)

∑ Чанарын менежментийн тогтолцоог байгууллага дээрээ нэвтрүүлсэн байдал ∑ Мэргэжлийн шалгалтанд орох, эсэхийг магадлах шалгуур үзүүлэлтүүд:

  1. Мэргэжлийн тэргүүлэх зэргийг дараалан (давтан) 2-оос доошгүй удаа хамгаалсан/клиникийн профессор/АУ-ны магистр цолтой лабораторийн салбарт 20-оос дээш жил ажилласан эмч нар дээрх шалгуурын дагуу тайлан хамгаалах журмаар зөвлөх зэргийг хамгаална. Ярилцлагын асуулт тухайн үед нэмэлтээр тавигдана.
  2. Мэргэжлийн тэргүүлэх зэргийг хамгаалаад 5 жил болсон, 20-оос дээш жил мэргэжлээрээ ажилласан эмч, мэрэгэжлээр онолын шалгалтыг зохих журмын дагуу өгнө.

 

Эмгэг судлаач эмчийн мэргэжлийн зэрэг олгоход баримтлах нийтлэг болон тусгай шалгуур

2013.01.21 ний өдрийн хурлаар хэлэлцэж батлав.

  1. Ахлах зэрэг:

Нийтлэг шалгуур

  1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэжлийн үнэмлэхтэй байх.
  2. Тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх.
  3. Тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байх
  4. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх

Тусгай шалгуур:

1.1.Мэргэжлийн буюу анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэл болон эрдэм шинжилгээний ажлын илтгэл хураангуй материал 3-аас доошгүйг хэвлүүлсэн байх

1.2.Цогцсын шинжилгээг Монгол улсын стандартын дагуу хийж, оношийг олон улсын X ангиллын дагуу оношлох

1.3.Эмнэлзүй  эмгэг судлалын конференци явуулах онол практикийн мэдлэг дадлагатай байх

1.4.Эд, эрхтэн тогтолцооны эмгэгийн бичил онош тавих

1.5.Мэс заслын эмгэг болон дотор эрхтний дурангийн болон эмэгтэйчүүдийн амьд сорьцын оношлогоо тогтмол хийдэг байх

1.6.Тухайн эмнэлэгт нас барсан цогцсын шинжилгээг хийж протокол бичиж, гистологийн шинжилгээгээр баталгаажуулан дүгнэлт бичиж оношлосон байх

1.7.Гадаад хэлний мэдлэг (англи, орос хэлээр унших, ойлгох түвшинд)

1.8.Campus medicus программ, компьютерийн хэрэглээний бусад программуудыг хэрэглэж чаддаг байх

  1. Дижитал микроскопитой ажиллаж чаддаг байх
  2. Тэргүүлэх зэрэг:

Нийтлэг шалгуур

  1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэжлийн үнэмлэхтэй байх.
  2. Тухайн мэргэжлээрээ ахлах зэрэг авсанаас хойш 5 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх.
  3. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх

Тусгай шалгуур:

2.1.Ахлах зэрэг хамгаалсанаас хойш мэргэжлийн буюу анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэл болон эрдэм шинжилгээний ажлын илтгэл хураангуй материал 5-аас доошгүйг хэвлүүлсэн байх

2.2.Ахлах зэрэг хүртэлх зэрэгтэй эмгэг судлаач, шинжээч эмчийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх

2.3.Бүх төрлийн амьд сорьцыг олон улсын ангиллыг баримталж бие дааж  үнэлгээ өгч дүгнэх

2.4.Эмнэлзүй эмгэг судлалын конференцийн үйл ажиллагаанд үнэлгээ өгч, дүгнэх

2.5.Гадаад хэлний мэдлэг (англи орос хэлээр орчуулах, ярих түвшинд)

2.6.Campus medicus программ, компьютерийн хэрэглээний бусад программуудыг бүрэн ашиглаж, зайн оношлогоо, зайн сургалт явуулах чадвартай байх

2.7.Төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтанд хамрагдан мэргэжил дээшлүүлсэн байх

  1. Олон улсын хэмжээний эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд оролцож, илтгэл хэлэлцүүлж сертификат авсан байх
  2. Зөвлөх зэрэг:

Нийтлэг шалгуур

  1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэжлийн үнэмлэхтэй байх.
  2. Тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх
  3. Мэргэжлээрээ 20 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан одоо тухайн мэргэжлээрээ ажилласан байгаа эсэх.
  4. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх

Тусгай шалгуур:

3.1.Тэргүүлэх зэрэг хамгаалсанаас хойш мэргэжлийн буюу анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэл болон эрдэм шинжилгээний ажлын илтгэл хураангуй материал 8-аас доошгүйг хэвлүүлсэн байх

3.2.Зөвлөх зэрэг горилогч нь 15-аас доошгүй жил мэргэжлийн төгсөлтийн өмнөх болон дараах сургалтанд багшаар ажилласан байх

3.3.Эмгэг судлалын болон шинжээч эмчийн бүхий л үйл ажиллагаанд улсын хэмжээнд зөвлөх чадвартай байх

3.4.Амьд сорьцын бүхий л төрлүүдийг оношлох, зөвлөх

3.5.Гадаад хэл чөлөөтэй эзэмшсэн байх (англи, орос, бусад хэл)

3.6.Эмгэг судлалын аль нэгэн төрөлжсөн салбараар түлхүү мэргэшсэн, зөвлөх түвшинд хүрсэн байх.

3.7.Олон улсын хэмжээний эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд оролцож, илтгэл хэлэлцүүлж сертификат авсан байх

3.8.Campus medicus программ болон зайн оношлогооны зөвлөгөө өгдөг байх

Мэргэжлийн зэрэг горилох мэргэжилтний бүрдүүлэх материал

  1. Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн хувийн өргөдөл
  2. Байгууллагын даргаар баталгаажуулсан мэргэжлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн маягт (ЭМЯ-ны сайдын тушаалаар баталгаажуулсан загвараар)
  3. Нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлт хангасныг баталгаажуулах баримт /хавтас хийх/
  4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжил эзэмшсэн диплом, мэргэжлийн үнэмлэхийн баталгаажсан хуулбар.
  5. Мэргэжлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэхийн эх хувь.
  6. Нотариатаар баталгаажсан иргэний үнэмлэхний хувь
  7. 3х4 хэмжээний зураг 2%
  8. Бүрдүүлэх материалыг ЭМЯ-ны харьяа Улсын Эмгэг Судлалын Үндэсний Төвийн хүний нөөцийн менежер, статистикч Ц. Должинсүрэнд 2013 оны 02 сарын 15-ны дотор хүргүүлнэ. Лавлах утас: 313820, 99032857

2013.01.21 ний өдрийн хурлаар

хэлэлцэж батлав.

Эмгэг судлалын лаборантын зэрэг олгоход баримтлах нийтлэг болон тусгай шалгуур

  1. Ахлах зэргийн лаборант:

1.1. Эмгэг гистологийн лабораторит мэргэжлээрээ 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх

  1. Гистологийн лаборант нарын багт ажиллаж, удирдах чадвар эзэмшсэн байх

1.3.Эмнэлгийн дунд мэргэжилтний болон бусад эрдэм шинжилгээний бага хуралд

3-аас доошгүй илтгэл хэлэлцүүлсэн байх/ хамтарсан байж болно/

1.4.Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж кредит авсан гэрчилгээтэй байх

1.5.Лабораторийн орчин үеийн автомат технологи, холбогдох программ эзэмшсэн байх

1.6.Гистологийн лабораторийн үндэсний болон олон улсын стандартыг мэддэг байх

1.7.Эмнэлгийн ажилтны ёс суртхууны доголдол гаргаагүй байх

  1. Тэргүүлэх зэргийн лаборант:

2.1.Ахлах зэрэг хамгаалсанаас хойш 5 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх

2.2.Гистологийн лабораторийн шинэ технологи, тэргүүн туршлага эзэмшсэн байх

2.3.Өөрийн мэдлэг, дадлага, хандлагаа залуу лаборант нарт эзэмшүүлэн шавь төрүүлсэн байх

2.4.Ахлах зэрэг хамгаалсанаас хойш эмнэлгийн дунд мэргэжилтний болон бусад эрдэм шинжилгээний бага хуралд 5-аас доошгүй илтгэл хэлэлцүүлсэн байх

2.5. Эмнэлгийн ажилтны ёс суртхууны доголдол гаргаагүй байх

  1. Campus medicus программ, компьютерийн хэрэглээний бусад программуудыг бүрэн ашиглаж зайн сургалт явуулах чадвартай байх

2.7.Гистологийн лабораторийн чанарын баталгаа, хяналтыг хийх чадвартай байх

Анкет татах

Видео нэвтрүүлэг

Бүгдийг үзэх

Цагын хуваарь

Өдөр Ажлын цаг Цайны цаг Хариу олгох
Даваа-Баасан 08:30-15:00 12:00-12:30 13:00-14:00
Бямба 09:00-15:00 - 09:00-15:00
Ням Амарна

Facebook

Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч уулзах албан тушаалтны хуваарь

Гараг Албан тушаалтны нэр Уулзах цагийн хуваарь
Даваа Төвийн захирал 11:00-12:30
Мягмар Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга 14:00-16:00
Лхагва Бодлого, төлөвлөлтийн албаны дарга 14:00-16:00
Пүрэв Чанарын албаны дарга 14:00-16:00
Баасан Санхүү, эдийн засгийн албаны дарга 14:00-16:00
Зохиогчийн эрх 2015 он Эмгэг судлалын үндэсний төв
Вэбийг бүтээсэн: ИНЖЕНЕР ШИЙДЭЛ ХХК