Монгол Улсын эмгэг судлалын шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллага байхад эрхэм зорилго оршино.

“Өглөөний хүн” сэдвээр яриа хийлээ
  Нийтлэсэн өдөр: 2018-10-05

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн нийт ажиллагсдын 2018 оны 10 дугаар сарын 5-ны өглөөний яриаг Эс судлалын эрт илрүүлэгийн албаны эс судлаач, АУ-ны магистр Ж.Нэргүй “Өглөөний хүн цаг хугацааг захирах нь” сэдвээр хийлээ. Японы алдарт зохиолч Сайшо Хирошийн өглөө эрт босохын ач тус, хэрхэн дадал зуршил болгох талаар бичсэн номыг багцлан, маш сонирхолтойгоор танилцууллаа.

Өглөөний эрч хүчтэй сэрдэг хүн амжилтанд хүрнэ!

1 дэх долоо хоног-  Өөрчлөгдөх боломжийг бүү алд!

2 дахь долоо хоног- Өөрийн хэв маягаа олж ав!

3 дахь долоо хоног- Өөрийн гэсэн үзэл бодлыг бий болго!

4 дахь долоо хоног- Өөрчлөлтийг оройн цагаас эхэл!

5 дахь долоо хоног- Нойрсох цагаа тогтоо!

6 дахь долоо хоног- Унтахын өмнөх зуршил хэвшлийг бий болго!

7 дахь долоо хоног- Өглөөний 30 минутыг өөрчил!

8 дахь долоо хоног- Өдрийн нойр ба амин дэмээр туслуул!

9 дахь долоо хоног- Нарны илч гэрлийг ашигла!

10 дахь долоо хоног- Өглөө салхинд гарч бай!

11 дэх долоо хоног- Салхинд гарахын үр шимийг бүрэн дүүрэн амс!

12 дахь долоо хоног- Өглөөний болон иогийн дасгал хийж бай!

13 дахь долоо хоног- Өглөөний тархинд нөлөөл!

14 дахь долоо хоног- Халуун ам бүлийнхнээ оролцуул!

 

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба

Зохиогчийн эрх 2015 он Эмгэг судлалын үндэсний төв
Вэбийг бүтээсэн: ИНЖЕНЕР ШИЙДЭЛ ХХК