Монгол Улсын эмгэг судлалын шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллага байхад эрхэм зорилго оршино.

Нийт ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр үргэлжилж байна
  Нийтлэсэн өдөр: 2018-10-03

Ажиллагсдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд нийт ажиллагсдыг хөдөлмөрийн чадвар түр алдалтаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Нийгмийн эрүүл мэндийн клуб” 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс нээгдлээ. 

Байгууллагын нийт ажиллагсдын санал хүсэлтээр Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захиргаанаас 3 спиннингийн дугуйг иж бүрэн орчин нөхцөлтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн клубэд байрлууллаа.

Ажлын байран дээр спиннингийн дугуйг байрлуулсан нь ажиллагсдыг нийтийн биеийн тамираар хичээллэхэд дэмжлэг үзүүлж, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ болж байна.

Мөн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Төгөлдөр иога” төвтэй хамтран ажлын байран дээр иогийн хичээлийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд 2-р ээлжийн хичээл 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эхэлж байна.

 

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн хамт олон

Эрүүл, идэвхтэй амьдарлын төлөө хамтдаа!

Зохиогчийн эрх 2015 он Эмгэг судлалын үндэсний төв
Вэбийг бүтээсэн: ИНЖЕНЕР ШИЙДЭЛ ХХК