Монгол Улсын эмгэг судлалын шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллага байхад эрхэм зорилго оршино.

“УУШГИ ТООСЖИХ ӨВЧИН БА АСБЕСТЫН ШАЛТГААНТ АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧНИЙ ЭРТ ҮЕИЙН ОНОШИЛГООНЫ ЧАДАМЖИЙГ САЙЖРУУЛАХ” эмгэг судлалын 3 хоногийн сургалт эхэллээ.
  Нийтлэсэн өдөр: 2018-07-05

 

Эмгэг судлалын үндэсний төв, ЖАЙКА олон улсын байгууллага, Японы Хирошима их сургууль, Японы Камеда нэгдсэн эмнэлэг, Японы Фукуока их сургуулийн эмгэг судлалын тэнхимийн дэмжлэгтэйгээр 2018-2020 онд хэрэгжих “Уушги тоосжих өвчин асбестын шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах” төслийн нээлт 2018 оны 07-дугаар сарын 04-ны өдөр боллоо.

Төслийн хүрээнд мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих өвчин, асбестын шалтгаант амьсгалын замын өвчин, түүний хүндрэл болох уушгины хавдар, мезотелиомын эмгэг судлалын оношилгооны арга, шинэ ололт амжилт, мэдлэгийг нийслэлийн болон орон нутгийн эмгэг судлаач эмч, лабораторийн техникч нарт олгох сургалтыг 2018 оны 07 дугаар сарын 04-06 өдрүүдэд Эмгэг судлалын үндэсний төв дээр зохион байгуулж байна.

Уг сургалтад Японы их сургууль, эмнэлгийн эмч, профессор нар өөрсдийн судалгааны ажлыг танилцуулж, лекц, дадлага хэлбэрээр зохион байгуулагдах ба сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн 21 эмгэг судлаач эмч, 3 лабораторийн техникч, орон нутгийн 9 эмгэг судлаач эмч, 2 лабораторийн техникч нар хамрагдаж байна.

 

 

Зохиогчийн эрх 2015 он Эмгэг судлалын үндэсний төв
Вэбийг бүтээсэн: ИНЖЕНЕР ШИЙДЭЛ ХХК