Монгол Улсын эмгэг судлалын шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллага байхад эрхэм зорилго оршино.

“Аарцгийн хавдар төст үүсгэврийн оношлогоо, эмчилгээний менежмент” сэдэвт хуралд оролцлоо
  Нийтлэсэн өдөр: 2018-06-19

Хавдар судлалын үндэсний төв дээр 2018 оны 06 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд “Аарцгийн хавдар төст үүсгэврийн оношлогоо, эмчилгээний менежмент” сэдэвт Олон улсын онол практикийн хурал болж, Эмгэг судлалын үндэсний төвийн эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга Б.Болортуяа, Эс судлалын эрт илрүүлгийн албаны дарга Б.Ганзориг нар оролцлоо. Уг хуралд бага аарцгийн хортой, хоргүй хавдрын талаар, тэр дундаа өндгөвчний хорт хавдрын эрт үеийн оношлогоо, эмчилгээний асуудлаар олон улсын туршлага судаллаа.

Зохиогчийн эрх 2015 он Эмгэг судлалын үндэсний төв
Вэбийг бүтээсэн: ИНЖЕНЕР ШИЙДЭЛ ХХК