Монгол Улсын эмгэг судлалын шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллага байхад эрхэм зорилго оршино.

“ЭМГЭГ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР БАГА ХУРАЛ” амжилттай зохион байгуулагдлаа
  Нийтлэсэн өдөр: 2018-06-11

Халдварт бус өвчинтэй тэмцэх чиглэлээр гаргасан бодлогын баримт бичиг болох Монгол Улсын Засгийн газрын “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 289 дүгээр тогтоол, 2017 оны 112-р тогтоолын хавсралт “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Эмгэг Судлалын Үндэсний Төв нь бусад хамтрагч байгууллагуудтай хамтран 2018 оны 6 дугаар сарын 7, 8-нд гадаадын улс орны нарийн мэргэжлийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаач болон өөрийн орны эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарын оролцуулсан эмгэг судлалын чиглэлээр олон улсын хурал, сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан тус олон улсын анхдугаар бага хурлыг дэмжиж, хамтран зохион байгуулсан Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль, Хавдар Судлалын Үндэсний төв, Монголын Эмгэг Эд, Эс Судлалын Нийгэмлэг, Олон Улсын Эмгэг Судлалын Монгол дахь хүрээлэн, Шинэ Анагаах Ухаан Их Сургууль, Бонавита эмнэлзүйн лаборатори, SeonKohn Trader's корпорацын  хамт олонд болон хүрэлцэн ирсэн оролцогч та бүхэнд талархал илэрхийлье.

Эмгэг Судлалын Үндэсний Төв

Зохиогчийн эрх 2015 он Эмгэг судлалын үндэсний төв
Вэбийг бүтээсэн: ИНЖЕНЕР ШИЙДЭЛ ХХК