Монгол Улсын эмгэг судлалын шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллага байхад эрхэм зорилго оршино.

“ЭМГЭГ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР БАГА ХУРАЛ” үргэлжилж байна  
  Нийтлэсэн өдөр: 2018-06-07

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага,  Эрүүл мэндийн яам, Эмгэг судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Хавдар судлалын үндэсний төв, Монголын эмгэг эд эс судлалын нийгэмлэг, Олон улсын эмгэг судлалын Монгол дахь хүрээлэн, Шинэ анагаах ухаан их сургууль хамтран “ЭМГЭГ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР БАГА ХУРАЛ”-ыг 2018 оны 06 дугаар сарын 7,8-нд Эрүүл мэндийн яамны Б зааланд  зохион байгуулагдаж байна.

“Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөр”-ийн II шат 2018 оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “ЭМГЭГ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР БАГА ХУРАЛ”-ыг зохион байгуулж байгаа бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 7-нд буюу өчигдөр “Элэгний эмгэг судлал” сэдвийн хүрээнд дараах лекц уншигдлаа.

  • “Аутоиммун гепатитийн эмгэг судлал”, профессор Кионбүн Ли, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн эмгэг судлалын тэнхим
  • “Элэгний эдийн шинжилгээнд архины бус элэгний өөхлөлт үрэвслийг (NASH) оношлох нь”, профессор Ацүхико Сакамото, Япон улсын Омори улаан загалмайн эмнэлэг, Эмгэг судлал, Лабораторийн хэсэг
  • “Элэг шилжүүлэн суулгахтай холбоотой эмгэг судлал”, профессор Кионбүн Ли, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн эмгэг судлалын тэнхим
  • “ОХУ дахь элэгний өвчлөл ба элэгний өвчлөлийн эдийн шинжилгээ”, профессор Батороев Юрий Кшитьевия, Хавдар судлалын тэнхим, Иркутск, ОХУ
  • “Монгол дахь элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмгэг судлалын оношилгооны асуудалд”, профессор Энхбатын Баярмаа, АШУҮИС-ийн БАС-ийн Эмгэг Бүтэц, Үйл Судлалын Тэнхим
  • “Монгол улс дахь элэгний өвчлөл ба мэс заслын амьд сорьцын оношилгооны  өнөөгийн байдал”, АУ-ны магистр Баатархүүгийн Болортуяа, Эмгэг судлаач эмч, Эмгэг Судлалын Үндэсний Төв
  • “Хо-Чи-Минь хотод Япон-Вьетнамын хамтарсан Японоос телепатологийн төхөөрөмжөөр давхар харалттай эрүүл мэндийн үзлэгийн бааз байгуулах нь”, профессор Ичиро Мори, Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын олон улсын их сургууль, Эмгэг судлалын тэнхим
  • “Неоплазмын бус тархины эмгэг судлалын өнөөгийн байдал”, профессор Тошио Фукуда, Хүндэт профессор Япон улсын Гүнма их сургууль

 

Хурлын 2 дахь өдөр буюу өнөөдөр “Элэгний бус эмгэг судлал” сэдвийн хүрээнд  “ЭМГЭГ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР БАГА ХУРАЛ” үргэлжилж байна.

Зохиогчийн эрх 2015 он Эмгэг судлалын үндэсний төв
Вэбийг бүтээсэн: ИНЖЕНЕР ШИЙДЭЛ ХХК