Монгол Улсын эмгэг судлалын шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллага байхад эрхэм зорилго оршино.

“ЭХ ХҮҮХДИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” боллоо
  Нийтлэсэн өдөр: 2018-06-06

 

Монгол улсын анхны эмгэг судлаач эмч, Анагаах ухааны доктор, профессор Базарын Гомбо агсны мэндэлсний 90 жилийн ойд зориулан “ЭХ ХҮҮХДИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” 2018 оны 6-р сарын 6-ны өдөр АШУҮИС-ийн 111 тоот хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний хуралд ХБНГУ-ын Эмгэг судлалын хүрээлэнгийн профессор Иохам Алфер уригдан “Үргүйдлийн үеийн эндометрийн өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьж, эмгэг судлаач эмч, мэргэжилтнүүдэд сонирхолтой мэдээлэл хүргэлээ.  

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Эмгэг судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, Нийслэлийн Өргөө амаржих газар, Нийслэлийн Амгалан амаржих газрын эрдэмтэн, судлаач нар оролцлоо.

  • “Тэмбүүгийн халдварыг ураг, нярай, ихэст эмгэг судлалын аргаар илрүүлсэн дүн” сэдвээр Г.Ганхүү судлаач “Тэргүүн” байр,
  • “Хиршпрунг өвчний оношлогоо эмчилгээний өнөөгийн байдал” сэдвээр Ш.Болортуяа судлаач “Дэд” байр,
  • “Хүрээ амаржих газарт хийгдсэн сурфактант эмчилгээний үр дүнг тооцсон нь” сэдвээр Г.Аюуш судлаач “Гутгаар” байрыг тус тус эзлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.  

Эрдэмтэн судлаач нартаа цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь амжилт хүсье!

Зохиогчийн эрх 2015 он Эмгэг судлалын үндэсний төв
Вэбийг бүтээсэн: ИНЖЕНЕР ШИЙДЭЛ ХХК