Монгол Улсын эмгэг судлалын шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллага байхад эрхэм зорилго оршино.

Эмгэг судлалын үндэсний төвийн удирдлагууд Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн сургалтын танхимд сургалтад хамрагдав
  Нийтлэсэн өдөр: 2017-12-27

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар н.Сарангэрэл Авлига, ашиг сонирхлын зөрчил болон НҮБ-ын авлигын эсрэг конвенци, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, хууль зүйн орчны талаар болон “Авлига” гэж юу вэ? , Хувийн ашиг сонирхол, Нийтийн ашиг сонирхол, “Авлигаас хэрхэн урьдчилан сэргийлэх”, албан тушаалд тавигдах хориглолт, хязгаарлалттай холбоотой асуудлыг хөндсөн сэдвээр Эмгэг судлалын үндэсний төвийн захирал, алба, нэгжийн дарга, тасгийн эрхлэгч нарт 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Эрүүл мэндийн салбарын ил тод, шударга байдал, ёс зүйг дэмжих” сарын аяны хүрээнд зохион байгуулж арга хэмжээ болох сургалтад хамрагдаж, өөрийн албан, тасаг, нэгжийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр цааш нь түгээж ажиллахаар боллоо.  

Зохиогчийн эрх 2015 он Эмгэг судлалын үндэсний төв
Вэбийг бүтээсэн: ИНЖЕНЕР ШИЙДЭЛ ХХК