Монгол Улсын эмгэг судлалын шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллага байхад эрхэм зорилго оршино.

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчилсан сургалт, хичээл
  Нийтлэсэн өдөр: 2017-09-11

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн холбогдох ажилтнууд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Эмгэг судлалын үндэсний төвийн эмч, лаборант, ажилтнуудад тус төвийн сургалтын танхимд УИХ-ын “АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ” 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, 2005 оны НҮБ-ын Авлигын эсрэг ОУ-ын конвенци зэргийг тус тус танилцуулан, Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, “Авлигын тухай ойголт” түний хор уршиг гэсэн сэдвийн хүрээнд хичээл, сургалтыг зохион байгууллаа.

Зохиогчийн эрх 2015 он Эмгэг судлалын үндэсний төв
Вэбийг бүтээсэн: ИНЖЕНЕР ШИЙДЭЛ ХХК