Монгол Улсын эмгэг судлалын шинжлэх ухааны тэргүүлэгч байгууллага байхад эрхэм зорилго оршино.

Эмгэг судлалын үндэсний төвийн ҮЭХорооны дарга Г.Энхжаргал МЭМАҮЭХ-ны ээлжит хуралдаанд оролцов.
  Нийтлэсэн өдөр: 2014-06-27

2014-01-14-нд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын дарга нарын ээлжит хуралдаанд Эмгэг судлалын үндэсний төвийн ҮЭХ-ны дарга Г.Энхжаргал оролцов. Уг хуралдаан дээр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар цалин нэмэгдүүлэх талаар хийсэн нэмэлт хэлэлцээр, МҮЭ-ийн холбооны цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийлээ. Мөн салбарын ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар 2014-2016 оны салбарын хамтын хэлэлцээр шинээр байгуулж түүнд тусгагдсан заалтуудыг дэлгэрэнгүй танилцуулж анхаарч ажиллах зүйлүүд болон цаг үеийн ажлуудын талаар мэдээлэл хийж, дэд дарга Ч.Нарантуяа шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” шагналд нэр дэвшигчдийн материалыг бүрдүүлэхэд анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хийж, “Гар урлал-Миний хобби” уралдаан зарласан тухай танилцуулж журмыг ҮЭ-ийн хороодод өгөв.Иймд эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн гишүүд 2014 онд цалинг хэзээнээс, хичнээн хувиар нэмэгдэж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ҮЭ-ийн хороодын дарга нараасаа авах боломжтой юм.

Зохиогчийн эрх 2015 он Эмгэг судлалын үндэсний төв
Вэбийг бүтээсэн: ИНЖЕНЕР ШИЙДЭЛ ХХК